Талбайгаас мэдээлнэ
Зураг, байршил, тайлбараа утсаараа бүртгэнэ. Аюулыг харсан хүн бүр оролцоно.
ХАБЭА-н нэгдсэн платформ
Талбай дээрх нэг мэдээллээс
байгууллагын нэгдсэн хяналт хүртэл.
Хүн бүрийн оролцоог нэг системд.
Талбай бүрд.
Баг бүрд.
01 — Нэг урсгал
Анзаарсан аюул бүрийг бүртгэж, хариуцагчид нь хүргэж, шийдвэрлэсэн эсэхийг хамтдаа хянана.
Зураг, байршил, тайлбараа утсаараа бүртгэнэ. Аюулыг харсан хүн бүр оролцоно.
Арга хэмжээ бүр эзэн, хугацаатай. Хүлээгдэж буй ажлууд нэг жагсаалтад харагдана.
Хийсэн ажлаа нотолгоотой хаана. Удирдлага явц, үр дүнг самбараас хянана.
02 — Нэг систем
Ажилтанд өдөр тутмын хэрэгтэй үйлдлүүд.
ХАБЭА-н багт байгууллагын нэгдсэн хяналт.

Самбарыг гүйлгэж дэлгэрэнгүй үзээрэй
Ажилтны өдөр тутам
Олон цэс дундаас хайх шаардлагагүй. Ажилтан өөрийн ажлыг нүүр хуудаснаасаа эхлүүлнэ.

03 — Бүх ажил нэг дор
Урьдчилан сэргийлэхээс эхлээд хариу арга хэмжээ, хүний нөөц, тайлан хүртэл.
Эрсдэлийн бүртгэл, үнэлгээ, хяналтын арга хэмжээ.
Зураг, байршил, тайлбартай талбайн мэдээлэл.
Оролцоо, гарын үсэг, давтан зааварчилгааны хугацаа.
Урьдчилсан нөхцөл, батлах шат, ажлын явцын хяналт.
НБХХ-ийн олголт, хэмжээ, ашиглалтын бүртгэл.
Өөрийн шалгах хуудас, үр дүн, зурган нотолгоо.
QR паспорт, үзлэгийн түүх, гэрчилгээний хугацаа.
Ослын бүртгэл, шалтгааны судалгаа, дүгнэлт.
Төлөвлөгөө, сургуулилт, зарлан мэдээлэл, нэрийн бүртгэл.
CAPA: хариуцагч, хугацаа, нотолгоо, баталгаажуулалт.
Хөтөлбөр, ирц, шалгалт, гэрчилгээний бүртгэл.
Урьдчилсан болон хугацаат үзлэг, дүгнэлтийн бүртгэл.
Хаягдал, хэмжилт, нөлөөлөл, зөрчлийн бүртгэл.
Гүйцэтгэгчийн баримт бичиг, ажилтны гэрчилгээ.
Сайн туршлага, санаачилга, ажилтны оролцоо.
Үзүүлэлт, хугацааны харьцуулалт, дэлгэрэнгүй бүртгэл.
Хувилбар, баталсан огноо, танилцсан ажилтны бүртгэл.
Шинэ ажил, батлах хүсэлт, дөхсөн болон хэтэрсэн хугацаа.
Талбайн бодит нөхцөлд
Уурхайн ам, барилгын давхар, үйлдвэрийн ээлж. Танай баг хаана ажиллана, MOSH тэнд нь.
Офлайн дэмждэг маягтын мэдээлэл төхөөрөмжид хадгалагдаж, сүлжээ орсны дараа илгээгдэнэ.
Тоног төхөөрөмжийн мэдээлэл, зааварчилгаанд QR-аар шууд хандана.
Зааварчилгаа, үзлэг, арга хэмжээний нотолгоог тайлан, хяналтад ашиглана.
04 — Хамтдаа эхэлнэ
Одоогийн бүртгэл, ажлын арга барилд тань тулгуурлан хэрэгтэй модулиудаас эхэлнэ.
Ажилтан, нэгж, талбайгаа оруулж, эрх болон ашиглах маягтуудаа тохируулна.
Ажилтнууд утас эсвэл компьютерээсээ нэвтэрч, мэдээлэл, зааварчилгаа, даалгавраа хөтөлнө.
Удирдлага самбар, тайлангаас явцыг хянаж, дараагийн сайжруулалтаа төлөвлөнө.
Утас, таблет, компьютерийн хөтчөөс ашиглана. Вебийг утасны нүүр дэлгэцэд нэмж болно. Байгууллагын ашиглах iOS/Android хувилбарын талаар демоны үеэр танилцуулна.
Аюул мэдээлэх зэрэг офлайн дэмждэг маягтыг бөглөж хадгална. Сүлжээ орсны дараа илгээлт үргэлжилнэ. Анхны нэвтрэлт болон серверээс шинэ мэдээлэл авахад интернет шаардлагатай.
Ажилтан болон байгууллагын бүтцийн бүртгэлийг Excel файлаас импортлох боломжтой. Танай файлын бүтэц болон бусад бүртгэлийг шилжүүлэх ажлыг нэвтрүүлэлтийн үеэр хамт тохируулна.
Харах, хийх боломж нь эрх, үүргээс хамаарна. Ажилтны нүүрэнд аюул мэдээлэх, зааварчилгаа, сургалт, дүрэм журам, өөрийн даалгавар зэрэг хэрэгтэй зүйлс харагдана.
Эхлээд танай бүтэц, бүртгэл, хэрэгцээг демоны үеэр ярилцана. Дараа нь ашиглах модулиуд, өгөгдөл оруулах ажил, сургалт болон нэвтрүүлэх дарааллыг тохиролцоно.
Аюулгүй ажлын дараагийн алхам
Танай багийн хэрэгцээ, ажлын жишээнд тохирсон демо.